Гэмт хэргийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-31 01:17:13

Баян-Өлгий аймагт өнгөрсөн жил гэмт хэргийн гаралт өмнөх оныхоос буурсан ч зөрчлийн тоо зарим талаар өссөн хандлагатай байна.

Цагдаагийн газарт бүртгэгдсэн 281 гэмт хэргийн 170 гаруй хувийг аймгийн төвийнхөн эзэлж байна. Тэр дундаа Өлгий сумын 4,5,,9 дүгээр багуудад илүү их гарчээ.

"Хоногт 14 цагдаа 13 багт ажиллахын хажуугаар таван цагдаа эдгээр багуудыг хуваарийн дагуу хариуцаж байна. Аймгийн хэмжээнд хулгай, архидан танхайрч бусдын биенд гэмтэл учруулах, гэр бүл доторхи хүчирхийлэл илүү их анхаарал татаж байна. Мөн тус аймагт 19100 авто техник байгаагаас хоногт зургаан мянга нь замын хөдөлгөөнд оролцдог. Тэдний дунд янз бүрийн зөрчил ихтэй. Шинэ оны ажлаа цагдаагийн байгууллага эдгээрт чиглүүлж байна" гэж цагдаагийн хошууч Ж.Жанболат мэдээллээ.

Ш.Айзаря

 

Related news