Нэгдүгээр сарын 31-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт Дэлхийн банк, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Нийгмийн Хариуцлагыг Бэхжүүлэх” төслийн Төлөвлөлтийн семинар Хангарди ордны 14 давхарт болно.
11.00 цагт БСШУСЯ-нд "Монгол туулийн уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах нь" төслийн хүрээнд хэвлэгдсэн "Монгол тууль" 12 боть номын нээлт болно.
12.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын дарга Ц.Сандуй дүүргүүдийн ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
13.00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгийн Астропаркийн хурлын танхимд “Геофизикийн хайгуулын мэдээлэл боловсруулалтын асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99997013, 99190497
13.30 цагт НҮБ-ын байранд Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2013-2016 онд хэрэгжсэн төслийн үр дүн, цаашдын төлөвлөгөөг танилцуулна.
14.00 цагт Барилгын Хөгжлийн Төвд "21 аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газрын дарга нарын уулзалт семинар" болно.
Төрийн ордонд
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
12.00 цагт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ард түмний мэдэлд байх уу, Худалдаа хөгжлийн банкны мэдэлд байх уу” сэдвээр “Эрх чөлөө“ намаас мэдээлэл хийнэ.
12.30 цагт Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Бямбажавын “Түмэнтэйгээ” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.