Bloomberg: Оросын эсрэг хоригийг сулруулсан тохиолдолд рублийн ханш 5-10 хувиар өснө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА./TASS/. АНУ-аас ОХУ-ын эсрэг авсан хоригийг зөөлрүүлсэн тохиолдолд рублийн ханш 5-10 хувиар өсөх магадлалтай ажээ.
"Bloomberg" агентлагаас явуулсан санал асуулгад оролцсон эдийн засагчдын ихэнх нь ийм таамаглалтай байна.
Тэдний 41 хувь нь хоригийг цуцалсан тохиолдолд рублийн ханш 1-5 хувиар чангарна гэж үзжээ. Тухайлбал, Societe Generale–ийн шинжээчдийн тооцоогоор, хоригийг зөөлрүүлснээр долларын ханш 50 рублиэс доошилж магадгүй, энэ тохиолдолд ОХУ-ын Төв банк санхүүгийн тогтвортой байдлын эрсдлийг хянахын тулд валютын интервенц хийхээс аргагүйд хүрэх ажээ.
Хоригийг сулруулсан тохиолдолд ханш 55-57 рубль/доллар болно гэж Bank of America таамаглаж байна.
О.Барс