Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэл 85 жилийн ойгоо тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймагт Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой аравдугаар сарын 17-нд Сайншанд хотод боллоо.
Түүх сөхвөл одоогоос 85 жилийн тэртээ тус аймагт Үйлдвэрчний анхдугаар их хурал хуралдаж Үйлдвэрчний эвлэлийн аймгийн товчоог байгуулснаар хөдөлмөрчдийн анхны байгууллага өрхөө татаж, галаа асаасан аж.Үйлдвэрчний эвлэлийн байгууллага байгуулагдсанаар орон нутагт ажилчин албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, тэднийг олон нийтийн ажилд татан оролцуулах, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн даатгал, цалин хөлс, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон хөдөлмөрийн хуулийн биелэлтэд төр, олон нийтийн хяналтыг зохион байгуулах гээд хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр эргэлтийн шинжтэй өөрчлөлт гарсныг ойн баярын хурлын үеэр салбарынхан онцолсон юм. Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага түүхт ойгоо угтаж олон бүтээлч ажлыг хийсэн бөгөөд 2008 оноос хойш хийсэн ажлаараа улсдаа тогтмол манлайлж аймаг орон нутгийн төр, төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж хөдөлмөрчин олны эрх ашгийг хамгаалах талаар идэвх санаачилга гарган ажиллаж ирсэн байна.
Х.Эрдэнэбулган