Хонконгийн метронд гал тавьсны улмаас 17 хүн түлэгдэж бэртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭХОНКОНГ. /ВВС/. Нэгэн этгээд Хонконгийн метроны вагонд гал тавьсны улмаас наад зах нь 17 хүн утаанд хордож,түлэгдэж бэртжээ.
Цагдаа нар хэлэхдээ “60 настай эрэгтэйг сэжигтнээр татан баривчлаад байна. Энэ хэргийг террорист халдлага гэж үзэх ямар ч нотлох баримт алга” гэв.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, гэмт этгээд өчигдөр орой ажил тарах оргил цагийн үеэр метроны вагонд шатах шингэн бүхий бөмбөг асаан шиджээ.
Хорт утаа залгиж, түлэгдэж бэртсэн хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Гэмт этгээд шатах шингэн бүхий бөмбөгийг асаахаасаа өмнө “би та нарыг шатааж ална” гэж хашгирч байжээ. Гэхдээ тэрбээр дараа нь өөрийгөө шатаасан байна.
Мөрдөн шалгалтын эхний дүнгээс үзэхэд, энэ хэргийг терроризмын сэдлээр бус хувийн шалтгааны улмаас үйлдсэн байх магадлалтай байна гэж цагдаа нар хэлэв.
Метроны ажилтнууд галыг галын хор ашиглан унтраажээ.
Энэ хэргийг хурдан шуурай мөрдөн шалгахыг Хонконгийн захирагч Лин Чун-Иен холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.
Хонконгийн тээврийн сүлжээ нь аюулгүй байдлаараа алдартай бөгөөд урьд өмнө нь дээрх шиг хэрэг, ямар нэгэн халдлага бараг болж байгаагүй гэнэ.
Г.Доржханд
Related news

