Францад террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /АР/. Францын өмнөд нутгийн нэгэн хотод террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан дөрвөн этгээдийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн нэг нь 16 настай охин аж.
Тус улсын ДХЯ мэдэгдэхдээ “Монпелье хотод болон хотын ойролцоох газарт террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гурван эрэгтэй хүн болон нэг охиныг баривчлаад байна” гэжээ.
Терроризмтой тэмцэх тасгийн цагдаа нар тэдний орогнож байсан байшингаас тэсрэх төхөөрөг хийхэд ашигладаг “TATP” тэсрэх бодис 70 граммыг олж илрүүлж, хураан авчээ.
TATP нь халсан тохиолдолд амархан дэлбэрдэг маш тогтворгүй бодис юм. Лалын хэт давруу үзэлтнүүд 2015 оны 11 дүгээр сард Парис хотод террорист халдлага үйлдэхдээ уг бодисыг ашиглаж байсан ажээ.
Сирийн лалын хэт давруу үзэлтнүүдтэй нэгдэж, Францад халдлага үйлдэх гэж байгаагаа 16 настай охин нийгмийн сүлжээгээр цухуйлгаснаар албаны хүмүүс халдлагыг таслан зогсоож чадсан гэж Францын эх сурвалжууд мэдээлж байна.
Мөн баривчлагдсан гурван эрэгтэйн нэг нь амиа золиослон халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ.
Тус улсын Ерөнхий сайд Бернар Казнёв сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “манай улсад терроризмын аюул нүүрлээд байна” гэж анхааруулжээ.
Дөрөв болон тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар бэлтгэж байгаа энэ үед тэрбээр ийм анхааруулга өглөө.
Г.Доржханд
Related news

