Говийн гайхамшигт зургааг хамгаалах машинуудыг хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ“Монголын бартаат замын авто спортын холбоо”-ноос санаачлан говийн гайхамшигт зургаан амьтныг хамгаалах гурван автомашиныг Говь-Алтай аймаг дахь "Говийн их дархан цаазат газар"-ын хамгаалах санд хүлээлгэн өглөө.
Тодруулбал хавтгай, мазаалай, тахь, хулан, хар сүүлт, бөхөн зэрэг ховордсон амьтдыг хамгаалахад хамгийн чухал хэрэгцээ болсон тээврийн хэрэгслийн асуудлыг шийдэж гурван машиныг иж бүрэн засварласан ажээ. Тус холбоо нийт 30 сая төгрөгийг өөрсдийн хандиваар босгож, 18 авто клубын 140 гаруй засварчин УАЗ -469, УАЗ-Фургон, Ландкруйзер машин, мөн замын анхааруулах 100 тэмдэглэгээг өөрсдийн гараар бүтээж өгсөн байна.
Ш.Цоодол