Шинжаанд хутгаар зэвсэглэсэн этгээдүүд 5 хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-15 16:48:46

ӨРӨМЧ. /CNN/. БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах оронд /ӨЗО/хутгаар зэвсэглэсэн этгээдүүд таван хүнийг хөнөөж, таван хүнийг шархдуулжээ.

Энэ хэрэг өчигдөр тус ӨЗО-ны Пишань хошуунд гарсан байна. Хутгатай гурван этгээдийг цагдаа нар хэргийн газарт буудан устгажээ.

Чухам ямар шалтгааны улмаас уг халдлагыг үйлдсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ өмнө нь гарсан иймэрхүү халдлагуудын ард лалын хэт давруу үзэлтнүүд бий гэж Хятадын эрх баригчид үзэж байсан юм.

Шинжаан бол Хятадын үндэстний цөөнх болох лалын шашинт уйгурчуудын өлгий нутаг юм.

Тус ӨЗО-нд сүүлийн жилүүдэд нэг бус удаа эмх замбараагүй байдал үүсч байв.

Уйгурчуудын шашин, соёлын арга хэмжээнд Хятадын эрх баригчид хатуу хяналт тавьж, хавчин гадуурхаж байгаагийн улмаас хүчирхийлэл гарч байна гэж хүний эрхийг хамгаалагчид үздэг. Харин Хятадын Засгийн газар үүнийг эрс үгүйсгэн няцааж байна.

Г.Доржханд

 

 

Related news