Ханиад томууны тархалт багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-20 21:24:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт цэцэрлэг, суруулийн үйл ажиллагааг хаах хүртэл хэмжээнд тархаад байсан томуу, томуу төст өвчлөл багасчээ.

Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 36 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 40 ортой тус тасагт их ачааллыг үеэр 100 шахам хүүхэд хэвтэн эмчлүүлж, нэмэлт тасаг нээн ажиллуулж байсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл энэ сарын дунд үеэс ачаалал багасч, ханиад томууны тархалт буурч байгаа юм байна.

Харин өнөөдөр тус тасагт эмчлүүлэгсдийн цөөнгүй хувь нь суулгалт, гэдэсний өвчнөөр өвчилсөн хүүхдүүд байгаа ажээ. Мөн өвчин нэмэгдэх хандлага байгаа учир Сар шинийн баярын үеэр хүүхдүүдийнхээ хооллолтод гойд анхаарах шаардлагатайг эмч нар зөвлөж байна.

                                                                                                                        Б.Мөнхзул

Related news