Цахим тооллогын мэдээллийн санг иргэдэд танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 14:51:30

2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг Дэлхийн статистикийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх саналыг 45 дугаар чуулганаараа баталсан байдаг. Үндэсний статистикийн хороонд энэ өдөр дэлхийн стастикийн өдөрт зориулсан арга хэмжээ явагдах бол Ховд аймгийн Статистикийн хэлтэс нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж байна.

Энэ өдөр бүртгэлд суурилсан цахим тооллогын мэдээллийн сан үүсгэснийг иргэдэд таниулж, орон сууц хүн амын 2015 оны завсарын тооллогын талаар мэдээлэл сурталчилгаа, гарын авлагыг олон нийтэд хүргэлээ. 

Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал 2014 оны 1 сараас 10 сар, 2015 оны 1 сараас 10 сар хүртэлх хугацааны бүх салбарын стастик үзүүлэлтээр гарын авлага бэлтгэжээ. Тухайлбал 1000 хүнд ногдох төрөлт, нас баралт, ердийн цэвэр өсөлт, төрсөн хүүхдийн тоо, халдварт өвчний гаралт, нийгмийн даатгалын сан, хүний хөгжил сангийн хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг статистик үзүүлэлтээр гаргаж иргэдэд таниулах ажил зохиож байна. Жишээнь :2014 оны 1 сараас 10 сар, 2015 оны 1 сараас 10 сар хүртэл хугацаанд гэхэд улсын хэмжээнд 60849 хүүхэд төржээ.

Мөн бүртгэлд суурилсан цахим тооллогын санд иргэн өөрийн регистр, төрссөн он сар, цахим хаягаа хийж бүртгэлд хамрагдан баталгаажвал тухайн хүний нэртэй холбоотой сонирхолтой статистик үзүүлэлт гарч ирэх аж. Тухайлбал иргэн Батбаяр гэхэд түүнтэй ижил нэртэй, нас, ажил мэргэжил, эрэгтэй, эмэгтэй улсын хэмжээнд хэд байдаг  гэх мэт тоон мэдээлэл багтаасан судалгаа гарч ирэх юм байна.

А.Бямбасүрэн

Related news