Бүх нийтийн цэвэрлэгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-23 14:27:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт баяр Цагаан сарыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээ Баянхонгор сумд өнөөдрөөс эхэлж байна.

Бүх нийтийн цэвэрлэгээг сумын нутаг дэвсгэрт байгаа аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд, багуудын нутаг дэвсгэр, нийтийн болон хувийн орон сууц, гэр хорооллын оршин суугчид хийх аж. Өнөөдөр 2, 3, 4, 5 дугаар багууд бүх нийтийн цэвэрлэгээ хийж байгаа бол 1, 6, 7, 9 дүгээр багийн маргааш цэвэрлэгээнд гарна.

Харин нийтийн эдэлбэр газар, зам талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн цэвэрлэгээг аймгийн Хот тохижилт, үйлчилгээний газар хариуцах зохион явуулна. Бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй, хуваарьт газрын хогийг бүрэн гүйцэд цэвэрлээгүй байгууллагад хариуцлага тооцох юм байна.

                                                                                                                          Б.Мөнхзул

Related news