Э.Содномпилжээ Дэлхийн цомын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-03-03 11:22:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж байгаа пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас Риогийн паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ 97 кг-д амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.

Манай тамирчин 220 кг шахаж алтан медалийн эзэн болжээ.Түүний  жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны шилдэг 15 тамирчин  хүчээ сорин өрсөлдсөн байна. Манай тамирчин Э.Содномпилжээгийн хувьд өмнө нь 2015, 2016 онд дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртэж байсан юм.

Д.Өлзий

Related news