Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-06 17:33:32

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу Лхагва гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу гуравдугаар сарын 8-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр" болгон бүх нийтээр амрахаар болсон.

Пүрэв гарагаас дугаарын хязгаарлалт үйлчилж 4, 9-өөр төгссөн машин замын хөдөлгөөнд оролцохгүй.

 Б.Заяа

Related news