Эмэгтэйчүүдийн баяраар ямар үзвэр үзэх вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” тоглолт Улсын Филармонийн тайзнаа
Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучдын хамтарсан "Бүсгүй минь инээмсэглэж яваарай" Эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолт энэ сарын 08-нд 19:00 цагт үзэгч сонсогчдын хүртээл болно.
Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна.
“Үзэсгэлэнт минь” “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр МУГЖ, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Үзэсгэлэнт минь” тоглолтоо хийнэ. Тоглолтод тэрбээр хит болсон уран бүтээлийн дээжээс дуулах юм. Мөн тоглолтод урилгаар “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар ая дуугаа өргөх аж. “Үзэсгэлэнт минь” тоглолт энэ сарын 8-нд “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд болно.
“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” нэгдсэн тоглолт
Хошин урлагийн продакшн, нийтийн дуучдын хамтарсан “Бүх хайрыг бүсгүйчүүддээ” тоглолт энэ сарын 8-нд 15:30 цагт, 9-нд 19:00 цагт “АСА” циркэд болно. Тасалбар 20000 төгрөгийн үнэтэй бөгөөд 19001617 үнэгүй хүргэх аж.
“Ромео Жульетта” сонгодог жүжиг
УДЭТ-ын уран бүтээлчид энэ сард толилуулж буй “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд “Ромео Жульетта” жүжгийг энэ сарын 6-8-нд гурван удаа тоглоно. У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар 2015 онд шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Жүжгийн гол дүр Ромеод УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад О.Дөлгөөн нар тоглосон. Харин энэ удаагийн тоглолтод Жульеттагийн дүрд театрын жүжигчин Г.Номуун тоглох юм.
Ж.Болор