Нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан есөн эмэгтэйд хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын тэргүүлэгч есөн эмэгтэйд НЗД-ын орлогч дарга Ш.Анхмаа болон НИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд хүндэтгэл үзүүлэв.
Энэ үеэр НЗД-ын орлогч Ш.Анхмаа “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ болон НЗДТГ-аас санаачлан энэ жил анх удаа салбартаа түчээ болж буй есөн эмэгтэйд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх юм” хэмээв.
Хүндэтгэл үзүүлэх ёслолд нийслэлийн төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан И.Цэрэндулам, Хот тохижилтын газарт 33 жил ажиллаж байгаа Д.Баянжаргал, боловсролын салбарын тэргүүний ажилтан З.Болормаа, өндөр настан Ц.Цэрэнлхам, Цагдаагийн байгууллагад тасралтгүй 30 жил ажилласан, цагдаагийн хурандаа Д.Цэцэгмаа, цусны хүндэт донор Т.Алимаа, СТА Ч.Дэлгэрцэцэг, МУГТ, олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумьяа, хүний их эмч Д.Ганцэцэг нар уригдсан юм.
Ч.Ариунболд