Шилдэг татвар төлөгчдийг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-09 22:15:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт 2016 оны татвар төлөлтөөрөө аймагтаа тэргүүлж улс болон орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж урамшууллаа.

Улирагч оны шилдгээр нийт 10 байгууллага тодорсон бөгөөд аймгийн удирдлагууд шилдэг татвар төлөгчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн өчигдөр шагналыг нь гардуулав. Шилдгээр "Гал Хонгор", "R&B", "Шандас транс", "Баялаг Өлзий", "Баялаг Орд", "Чандмань Баянхонгор", "Их Богд Зам", "Баянхонгор Эрчим Хүч", "Хөх Бүрдний Эх", "Хаш Гоёо" ХХК-иуд тус бүр шалгарсан байна. Тус компаниудын тал шахам хувь нь барилга угсралтын чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд аж.

Шилдгүүдийн агналыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын орлогч Б.Батсуурь, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва нар гардууллаа.

                                                                                                                           Б.Мөнхзул

Related news