Усан бассейнд нэг сар хичээлэх эрхээр урамшуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид өөрсдийн санаачилгаар “Цагдаагийн байгууллага-бүтээлч ажил-80” аяны хүрээнд тэдний бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор иж бүрэн тоног, төхөөрөмж бүхий “Фитнесс”-ийн өрөөг тохижуулан ашиглаж эхэллээ.
Тус газрын Эрүүгийн цагдаагийн тасаг фитнессийн өрөөний нээлтийн арга хэмжээ зохион байгуулж, алба хаагчдын хооронд гар дээр суниалт, гэдэсний дасгалын тэмцээн зохион байгуулж, эхний байранд шалгарсан алба хаагчдыг хүч тамирын ундаа, усан бассейнд 1 сар үнэгүй хичээллэх эрхээр урамшуулсан байна.
Булган аймагт усан бассейн сургалтын төв өнгөрсөн онд ашиглалтад орсон юм.
М.Батжаргал