Энэ долоо хоногийн сүүлээр цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-13 21:35:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-20-ныг хүртэлх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр салхи ихтэй байна гэж Баянхонгор аймгийн УЦУОША-аас мэдээллээ.

Энэ сарын 15-нд нутгийн  баруун хэсгээр, 18-19-нд хангайн уулархаг нутгаар цас хур тунадас орж, явган шуурга шуурна. Мөн салхи 16-19-нд алтайн салбар уулсаар 10-12м/с хүрч ширүүсэх юм байна.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө  0-5 градус дулаан байх аж.

                                                                                                                    Б.Мөнхзул

Related news