Төв цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 40 шахам хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 12:51:35

Баянхонгор аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хашаанд Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тохижилтын ажил зунаас эхэлсэн. Цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол зэрэг ажлууд хийгдэх бөгөөд бүтээн байгуулалт нийт 6.3 га талбайд хийгдэх юм.

Гүйцэтгэгчээр "Шинэ сум" төслийн ерөнхий гүйцэтгэгч "Их Модун" ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар газар шорооны ажил дуусч, тохижилтын ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Ажлын явц 40 орчим хувьтай явааг албаныхан мэдээлэв.

Тус  бүтээн байгуулалтын хүрээнд хиймэл нуур, явган хүний зам талбай, ногоон байгууламж бүхий иж бүрэн цогцолбор бий болох юм.

Б.Мөнхзул

Related news