Цагдаа, шүүхийн шинжилгээнийхэн зөвлөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-21 15:52:14

Улаанбаатар хотын цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдлагуудын хамтарсан зөвлөгөөн боллоо.

Энэ үеэр гэмт хэргийг илрүүлэхэд тулгамдаж буй асуудал, тэр дундаа хэргийн газраас илрүүлж байгаа ул мөрний чанарт анхаарах, гэмт хэргийн улмаас хохирсон этгээдийн биед гэмтлийн зэрэг, үхлийн шалтгааныг тогтоох үзлэгийг шуурхай хийх, шинжээч мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах талаар санал солилцсон. Мөн шаардлагатай ул мөрийн сангийн баяжилт хэрхэн хийж байгаа зэрэг байгууллага хоорондын хамтын ажиллагааг харилцан дүгнэж нягт холбоотой ажиллах талаар ярилцав.

Ж.Батсайхан

Related news