Чөлөөтийн тэмцээнд Айраг сумынхан илүүрхэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 16:56:31

Өсвөр үеийн  олон хотын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Дорноговь аймгийн Сайншанд хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. 

Тэмцээнд тус аймгийн хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Замын-Үүд, Эрдэнэ, Айраг, Даланжаргалан сумаас гадна Налайх, Багахангай дүүргээс багууд ирж оролцсон нь тэмцээний  цархүрээг нэмсэн байна. Тэмцээнд нийт 50 гаруй  тамирчид оролцсоноос багийн дүнгээр Э.Ариунбаяр дасгалжуулагчтай Айраг сумын баг долоон алт, нэг мөнгө, есөн хүрэл медальтай тэргүүлсэн бол А.Зоригтбаатар, С.Сайнбаяр дасгалжуулагчтай аймгийн БТСГ-ын баг гурван алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж удаах байрт, Э.Батмөнх  дасгалжуулагчтай Налайх дүүргийн баг гурван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт тус тус шалгарлаа. 

Х.Эрдэнэбулган

Related news