10 гаруй үнээнд зохиомол хээлтүүлэг хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн ХААГ-ын МАА-н Хэлтсийн мэргэжилтнүүд биотехнологийн сүүлийн үеийн ололт амжилтыг нэвтрүүлэн зохиомол хээлтүүлгийн явуулын үйлчилгээг эрчимтэй хийж байна.
Энэ жил Сайншанд, Эрдэнэ сумын эрчимжсэн аж ахуй эрхэлдэг гурван малчны захиалгаар 13 үнээнд алатау, хар тарлан үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийлээ. Сүүлийн жилүүдэд Монгол оронд эрчимтэй хөгжиж буй зохиомол хээлтүүлгийн үрээр гарган авсан мах, сүүний чиглэлийн үхэр Монголын нөхцөлд эрүүлд бойжиж ашиг шимээ гүйцэт өгдөг учир энэ төрлийн үйлчилгээ малчдын дунд ихэд дэлгэрсэн аж.
Х.Эрдэнэбулган
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
4 days

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
9 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
12 days