Г.Дорж: Монголын анхны мэргэжлийн бодибилдингч болох зорилготой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-22 15:19:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны тамирчин, Монголын мистер, ОУХМ Г.Дорж АНУ-ын Колумбус хотноо “Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээнээс аваргын цом хүртэж мэргэжлийн тамирчин болоход ойртжээ.

Хэдхэн хоногийн өмнө болсон тус тэмцээн нь Arnold classic мэргэжлийн тамирчдын картын эрх олгодог байна. Тодруулбал, энэ тэмцээнд жиндээ хоёр дараалан түрүүлсэн тохиолдолд мэргэжлийн тамирчны эрхтэй болох юм. Тэрбээр энэ амжилтаа дараа жилийн тэмцээнд давтвал Монголын анхны мэргэжлийн тамирчин болох зам нээгдэнэ.

Бодибилдинг фитнессийн спортоор 18 жил хичээллэж байгаа тэрбээр ирэх тавдугаар сарын 18-21-нд манай улсад зохион байгуулах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа бөгөөд үргэлжлүүлээд ирэх жилийн "Arnold classic" олон улсын тэмцээнд дахин түрүүлэхээр бэлтгэлээ тасралтгүй хийхээр төлөвлөжээ.

Д.Өлзий

Related news