Метилийн спиртийн 30-100 грамм нь үхлийн тун болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-22 19:11:56

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас метилийн спирт маш аюултайг онцгой анхааруулж байна.

Энэ сарын 10-нд Таван толгойн уурхайгаас Гашуунсухайтын чиглэлд нүүрс тээвэрлэдэг гурван жолооч нас барж олныг цочирдуулсан билээ. Тэд метилийн спирт уусан нь тогтоогдсон байна. Жолооч нар уг бүтээгдэхүүнийг хүйтэнд машинаа хурдан хугацаанд асаах зориулалтаар хэрэглэдэг гэнэ. Гэтэл үүнийг ууж өөрийн амь насаа эрсдэлд оруулсан тохиолдол гарсаар байгаа аж. Тиймээс метилийн спирт маш аюултай бөгөөд 30-100 грамм нь үхлийн тун болдог гэж  Мэргэжлийн хяналтын газраас онцгой анхааруулж байна.

Дээрх хэргийн улмаас Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулгаар ахлуулсан гурван баг 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр Гашуунсухайтын чиглэлийн дагуу хяналт шалгалт хийсэн байна. Үүнд 56 гэр гуанз, 16 худалдаа үйлчилгээ явуулж буй дэлгүүрүүдийг хамруулжээ.

Д.Мишигсүрэн

Related news