Монгол оюутнуудын Европын бүсийн спортын наадам Москвад болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dogsom@montsame.mn
2017-03-24 16:06:07

Гадаадад суралцагч Монгол оюутнуудын “Универсиад - 2017” Европын бүсийн спортын наадам ОХУ-ын Москва хотод 4 дүгээр сарын 21-23-ны өдөр болно.

Европын бүсийн спортын наадамд сагсан бөмбөг, шатар, ширээний теннисний төрлөөр тухайн улсдаа зохион байгуулагдсан анхан шатны тэмцээнээс шалгарсан баг, тамирчид оролцох юм.

Сагсан бөмбөгийн тэмцээнд нэг улсыг төлөөлж эрэгтэй, эмэгтэй баг, ширээний теннисний тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог хосын төрлөөр, шатрын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр оюутнууд оролцох ажээ.

Тус наадмын гол зорилго нь оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортод сонирхолтой болгох, тэдний авьяас, чавдарыг нээн урамшуулахад чиглэж буй аж.  Тиймээс ЭСЯ, Консулын газрууд тухайн улс орондоо суралцаж байгаа оюутнуудаа тэмцээнд оролцоход нь туслалцаа, дэмжлэг үзүүлэн, баг тамирчдаа бэлтгэн, оюутнуудыг мэдээллээр ханган ажиллахыг Москва дахь ЭСЯ, Европын бүсийн спортын наадмыг зохион байгуулах комисс хүслээ.

 

Москва хот

Л.Нандинцэцэг

 

 

Related news