Нислэгийн зурвасаас 5 тонн хог, 100 гаруй сэг зэм зайлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-29 23:23:54

Хөвсгөл \Монцамэ\ Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлаас нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх сөрөг хүчин зүйлийг бууруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, цаашдын зорилгыг тодорхойлох, сайжруулах, харилцан санал солилцох, иргэдэд мэдээллийг хүргэх, зөв дадал хэвшүүлэх зорилгоор "Нислэгийн аюулгүй ажиллагаа хамтын оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын  Иргэний танхимд зохион байгууллаа.

Энэ үеэр иргэдийн хаясан хог, сэг зэмийн үлдэгдэл нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эрсдэл үүсгэдэг гэдгийг Мөрөн нисэх буудлын дарга Д.Хишигбат анхааруулж байв. Мөн Мөрөн сумыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд газар олголтыг нислэгийн зурваст багтаачихсан байгаа тул дахин нягтлах хэрэгтэйг гэдгийг онцолж байв. Тус хамт олон нислэгээ хэвийн явуулахын тулд агаарын зурвасын ойр орчмыг цэвэрлэдэг бөгөөд он гарсаар 5 тонн хог, 100 гаруй мал амьтны сэг зэмийг цэвэрлэжээ.

Хэлэлцүүлэгт  Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын хамт олон болон багийн Засаг дарга нар, Мөрөн сумын хот тохижилт үйлчилгээний төв,нислэгийн зурвасны дагуу байрласан айл өрхийн иргэдийн төлөөлөл, оролцож нислэгийн аюулгүй байдлыг хангахад хамтын ажиллагаа чухал гэсэн нэгдсэн ойлголтонд хүрсэн ажээ. 

Б.Гантуяа

 

 

Related news