Багдадад амиа золиослогч этгээд олон хүнийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-03-30 11:37:59

БАГДАД. /Xinhua/. Иракийн нийслэл Багдад хотын цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгийн орчимд нэгэн амиа золиослогч этгээд ачааны машин дэлбэлсний улмаас наад зах нь 15 хүн амь үрэгдсэн тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Багдад хотын өмнөд хэсэгт орших шалган нэвтрүүлэх цэг орчимд гэмт этгээд тэсрэх төхөөрөг ачсан цистерн дэлбэлжээ. Дэлбэрэлтийн үеэр 40 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Уг халдлагын хариуцлагыг одоогоор ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна.

“Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл урьд өмнө нь Иракт дээрхтэй төстэй халдлага, дэлбэрэлтийг нэг бус үйлдсэн билээ.

Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн “Лалын улс”-ын гол түшиц газар болоод байгаа Мосул хотыг чөлөөлөхөөр томоохон цэргийн ажиллагаа явуулж байгаа энэ үед уг халдлага боллоо.

Г.Доржханд

 

 

Related news