100 гаруй багш хангалтгүй үнэлгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-31 20:34:13

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дэргэдэх  “Боловсрол” биржээс Мөрөн сумын сургуулийн болон цэцэрлэгийн багш нарын дунд үнэлгээ дүгнэлт өгөх шалгалтыг явуулахад 100 гаруй багш мэргэжлийн шалгалтандаа хангалтгүй үнэлгээ авчээ.

Мэргэжилдээ хангалтгүй үнэлгээ авсан багш нараас 6 сараас өмнө дахин шалгалт авч хоёр дахь удаагаа хангалтгүй үнэлгээ авбал багшлах эрхийг нь цуцлах зэрэг хариуцлагын арга хэмжээг авах гэнэ. Тус аймгийн боловсролын салбарт 1600 гаруй багш нар ажиллаж байгаа бөгөөд энэ хавар хөдөө орон нутгийн сургуулийн багш нарыг шалгалтанд бүрэн хамруулах аж.

Шалгалтын үр дүнд мэргэжилдээ хангалттай үнэлгээ авсан чадварлаг боловсон хүчнээр боловсролын салбарыг бүрдүүлж сайн сурагч, чадварлаг төгсөгчидтэй ирээдүйн шилдэг боловсон хүчнийг төрүүлэх зорилготой гэдгийг Боловсрол соёл урлагийн газрын дарга Н.Баатар-Очир хэлж байлаа.

Б.Гантуяа 

Related news