Цагаан ордны ажилтнуудын цахим шууданд халдсан хакеруудыг Дубайд баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДУБАЙ./Sputnik/. Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/-ын хэвлэлүүдэд мэдээлснээр, Дубай хотын цагдаагийн газар Цагаан ордны таван ажилтны цахим шууданд халдсан хэргээр гадаадын гурван иргэнийг баривчилжээ.
Цагдаагийн ажилтан Сауд аль-Халид "Al Bayan" сонинд ярилцлага өгөхдөө "Африкийн дээрэмчид" гэдэг нэртэй хакеруудын бүлэг тэдгээр хүмүүсийн цахим шууданд хууль бусаар нэвтэрч маш нууц мэдээллийг олж авсан гэжээ.
24-26 насны гурван хакерчин хэдэн жилийн өмнө авсан аяллын визээр АНЭУ-д амьдарч байжээ.
Хамтдаа амьдарч байсан тэдний байр руу цагдаа нар дайран ороход сэжигтнүүд эсэргүүцэл үзүүлж зугтахыг завдсан байна. Уг байрнаас банкны данстай холбоотой 5 сая мэдээлэл, тусгай программ болон олон сая долларын бэлэн мөнгө олдсон байна.
Сэжигтнүүдийг мөрдөн шалгахад туслахыг АЭНУ-аас АНУ хүсчээ.
Эдгээр гурван хүн АНЭУ-д ял эдэлсний дараа тэднийг АНУ-д шилжүүлэн өгөх аж. Америкт очих тэдэнд илүү хүнд ял онооно.
Хакеруудын халдлагад өртсөн Цагаан ордны ажилтнуудын нэрсийг нууцалжээ.
Х.Сарнай