Австралид нэг тонн орчим хар тамхи илрүүлэн хураажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСИДНЕЙ./TASS/. Австралийн цагдаагийн ажилтнууд урьд хожид байгаагүй их хэмжээний буюу хар зах дээр 690 сая ам.доллароор үнэлэгдэх метамфетамин /мөс/ хар тамхийг хураан авчээ. Энэ тухай лхагва гарагт тус улсын Ерөнхий прокурорын орлогчийн мэдээлээ.
“Холбооны цагдаагийн газрын ажилтнууд Виктория мужийн цагдаа нартай хамтран явуулсан ажиллагааны явцад Мельбурн хотод нунтаг хэлбэртэй 903 кг хар тамхийг хураан авлаа” гэж Хууль зүйн яамны төлөөлөгч мэдэгдээд, ууттай нунтгийг шалны мод ачсан чингэлэг дотор нуусан байсан гэдгийг тодруулан хэллээ. Цагдаа нар 53, 36 настай хоёр эрэгтэйг баривчилсан бөгөөд тэдэнд хар тамхийг нууцаар хил давуулан худалдсан хэргээр ял тулгах юм.
Ийм их хэмжээний хар тамхи хурааж авсан нь Австралийн түүхэнд анхны тохиолдол юм. Өнгөрсөн оны 2 дугаар сард Сидней хотод 960 сая ам.доллароор үнэлэгдэх 720 литр метамфетаминыг илрүүлэн хурааж авч байжээ.
О.Барс
Related news

