Ижил хүйстэн гэр бүлүүд хүүхэд үрчлэн авахыг Японд анх удаагаа зөвшөөрлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-04-06 09:48:14

ТОКИО. /TASS/. Японы гуравдахь том хот болох Осакагийн эрх баригчид тус улсад анх удаагаа ижил хүйстэн гэр бүлүүдэд хүүхэд үрчилж авахыг зөвшөөрчээ. Энэ тухай Kyodo агентлаг мэдээллээ.

Лхагва гарагт тус хотын эрх баригчид ижил хүйстэн хосууд насанд хүрээгүй хүүхдийн эцэг эх болох эрхийг албан ёсоор баталгаажуулжээ. Японы Эрүүлийг хамгаалах, Хөдөлмөр, аж байдлын яам мэдэгдэхдээ "энэ нь тус улсын түүхэнд анхны тохиолдол боллоо" гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Хүүхдээ дарамтлан доромжилдог байсан биологийн эцэг эхээс нь хүүхдийг нь албадан салган авсны дараа ижил хүйстэн нэгэн бүлийн хос тэднийг үрчлэн авчээ.

Японы нийгэм даяар ижил хүйстэн хосуудын эрхийн талаар хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ үед Осака хотын захиргаа дээрх шийдвэрийг гаргасан нь энэ юм.

Японы зарим муж, тойргийн эрх баригчид ижил хүйстнүүд гэрлэхийг дэмжсэн шийдвэр гаргасан боловч уг шийдвэр ердөө бэлгэдлийн шинжтэй байдаг. Учир нь, төрийн түвшинд зохих хууль эрхзүйн баримт бичгүүд байдаггүй аж.

О.Барс

 

Related news