Үенчийн эмнэлэг Цудын Даваагийн нэрэмжит болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 17:36:19

Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид холбогдох хуулийн заалтыг үндэслэн Үенч сумын Эрүүл мэндийн төвийг Сүхбаатарын одонт ахмад эмч, Цудын Даваагийн нэрэмжит болгох тухай тогтоол гаргажээ.

Ц.Даваа хязгаар нутгийнхаа хүн ардын эрүүл энхийн үйлсэд сэтгэл зүтгэлээ зориулж, олон түмэнд мэргэжил ур чадвараараа хүндлэгдсэн, хойч үеийнхний бахархан дууриах алдартнуудын нэг юм.

Үенч сумын Эрүүл мэндийн төвийг  ахмад эмч Цудын Даваагийн нэрэмжит болгосонтой холбогдуулан гавъяат үйлстнийг алдаршуулан дурсгалыг нь мөнхжүүлж, нийтэд сурталчилан таниулахыг аймгийн Засаг дарга /Д.Цэвээнравдан/-д даалгаж, сумын ИТХ-ын дарга /Ш.Отгонбаяр/-д зөвлөжээ.

 

А.Бямбасүрэн

Related news