Д.Отгондалай Тайландын Эзэн хаан цомын тэмцээний хошой алтан медальтан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-04-08 16:04:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Эзэн хааны цомын төлөөх тэмцээнд 60 кг-д хүч үзэж байгаа “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай алтан медалийн төлөө эзэн орны боксчин Сомча Вонгсувантай тоглож яллаа.

Ийнхүү тэрбээр Тайландын Эзэн хааны цомын эзнээр хоёр дахь удаагаа шалгарч хошой аварга боллоо. Д.Отгондалай хүрэл медалийн төлөөх тулаанд нутгийн боксчинг илт давуутай /5:0/ ялсан бол медалийн өнгөө хувиргах тулаанд Кубын боксчин Дариаски Палмер Каррионгийг ялж, аваргын алтан медалийн төлөө тулалдах эрх аваад байсан юм.

Харин тэмцээний 48 кг-д өрсөлдөж, хүрэл медалийн болзол хангасан ОУХМ Г.Ган-Эрдэнэ медалийн өнгөө хувиргах тулаанд нутгийн тамирчинд ялагдаж хүрэл медаль хүртэв.

Д.Өлзий

Related news