Баянзүрх суманд алга болсон иргэнийг 3 дахь өдрөө хайж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн иргэн 20 настай Б гэдэг залуу 4-р сарын 6-нд гэрээсээ гараад одоо болтол сураггүй байгаа гэнэ. Тэрээр сэтгэцийн өвчтэй бөгөөд өмнө нь алга болж байсан учраас гэрийнхэн нь ирэх байх гэж хүлээсээр нэг хоногийн дараа сумын Засаг даргадаа мэдэгджээ.
Баянзүрх сумын Засаг дарга Б.Баярмагнай ойролцоох нутгийн иргэдийг, Агарын заставын хамт олонтой эрэл хайгуулын ажлыг хийсэн боловч олдоогүй 3 хонож байгаа учраас Аймгийн Онцгой комиссын хуралдаанд асуудлыг оруулж танилцууллаа. Тус аймагт Гамшгаас хмагаалах иж бүрэн сургуулилт болж буй учраас сумынхаа Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн албадыг дайчлан эрэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулах үүргийг аймгийн Засаг дарга Л.Ганболд өглөө. Энэ үеэр гарах шатахууны зардлыг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Мөн тус аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Буянт гол” гэдэг иргэн Б 27 настай, эрэгтэй энэ сарын 02-ны өдрийн 10:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Булган аймгийн Тэшиг сумаас 14 хүн, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 07-ны өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажиллагааг түр зогсоосон байна.
Б.Гантуяа