Боинг компани шинэ онгоцоо амжилттай туршлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-04-14 10:39:37
НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн Boeing корпораци пүрэв гарагт 737 МАХ 9 гэдэг шинэ загварын онгоцныхоо анхны туршилтыг амжилттай хийлээ. Энэ тухай тус корпорацийн мэдээлэлд дурджээ.

Шинэ агаарын хөлгийн туршилтын хөтөлбөр “графикийн дагуу” явж байгаа гэдгийг дурдсан байна. Туршилтын нислэгийг Вашингтон муж улсын Пьюжет буланд хийжээ.

Одоогийн байдлаар энэ ангиллын онгоцыг худалдаж авах 3700 захиалга дэлхийн 86 компаниас Boeing-д ирээд байна. 737 МАХ 9 маркийн нисэх онгоц нь бусад өрсөлдөгчдийн онгоцноос хавьгүй их зүйлийг захиалагчдад санал болгож байгаа” гэж Боинг компанийн мэдэгдэлд дурджээ.

Шинэ Boeing 737 МАХ 9 онгоц нь 737 МАХ ангиллын онгоцуудын дотроос хамгийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн нисэх онгоц юм. Энэ онгоц буулгүйгээр 6,5 мянган км зайг туулах ба хурд нь 840км/цаг. Шинэ нисэх онгоцыг 2018 оноос үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.
О.Барс
Related news