Компаниудын маргаан сургуулийн засвар удаашруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 15:13:36

Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 12 жилийн сургуулийн дулаан техникийн ажил гүйцэтгэх ажил хоёр компанийн маргаанаас болж удаашран, үүээс болж хичээл, сургалтын ажлаа түр зогсоожээ.

Засвар хийх тендэрт зургаан компани өрсөлдөж Ш.Баттулга захиралтай Тулгат багана компани уг ажлыг гүйцэтгэхээр шалгарчээ. Гэтэл Алтайн бумбат ХХК Сангийн яамны шийдвэрийг эсэргүүцэж хоёр удаа шүүхэд гомдол гаргажээ.

Аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх засварын  ажлыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Тэгвэл Тулгат багана компани Давж заалдах шатны шүүхэд ажлаа үргэлжлүүлэх талаар нэхэмжлэл гаргаад байгаа ажээ.

Сургуулийн үйл ажиллагаанд компаниудын хоорондын үл ойлголцох байдал нөлөөлж, дулаан засварын ажил удааширч одоо  40 хувьтай явагдаж байна.

А.Бямбасүрэн

Related news