Хятадын эдийн засаг өнгөрсөн улиралд 6.9 хувиар өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-04-17 12:32:25
БЭЭЖИН. /Nikkei/. БНХАУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд 6.9 хувиар өсчээ.

Энэ нь эдийн засагчдын урьдчилан таамаглаж байснаас ялимгүй өндөр хувиар өссөн үзүүлэлт юм.  6.8 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байв.

Засгийн газрын зүгээс дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхийг дэмжиж, шинэ орон сууцны эрэлт нэмэгдэж байгаа нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү өндөр хувиар өсөхөд нөлөөлжээ.

Өнгөрсөн сард тус улсын эрх баригчид энэ оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 6.7 хувиас /2016  он/ бууруулан 6.5 хувь болгосон билээ.

Тус улсын ДНБ өнгөрсөн нэгдүгээр улиралд 18.07 их наяд юань буюу 2.63 их наяд долларт хүрчээ.
Г.Доржханд


Related news