Төв уурын зуухыг хувьчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 16:59:07

Баянхонгор аймгийн “Чандмань-Баянхонгор” ХК-ны төв уурын зуухыг  барилгын хамт ирэх сард хувьчлахаар болжээ.

Тус уурын зуух 1980 онд ашиглалтад орж байсан бөгөөд “Эрдэнэбүрд” ХХК-аас Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн Орон сууцны санхүүжилтийн төслийн хүрээнд 2006 оны 10 дугаар сард тус компанид шилжсэн байна.

Уурын зуухны барилга, ажилчдын амралтын өрөө, 6 машины граж, сахиулын байшин бүхий одоо үйл ажиллагаа хэвийн явж байгаа тус байгууламжийг 296,768,4 төгрөгөөс дуудлага худалдаагаар хувьчлах аж.

Тус байгууламж 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  139 сая төгрөгийн зуухны барилга болон тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгдсэн байна.

Б.Мөнхзул

Related news