Зарим байгууллага тогтмол дагаж мөрддөг журамгүй байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-20 13:36:25
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрээл ахуй" аян Ханбогд суманд амжилттай хэрэгжиж байна. Аяны хүрээнд сумын Засаг даргын орлогч, ХАБЭА-н салбар зөвлөлийн дарга Ж.Занабазараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, хувийн хэвшлүүдийг уг аянд татан оролцуулж байна.
Төлөвлөсөн ажлын хүрээнд эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд, орон нутгийн өмчит Хандизель зэрэг байгууллагууд дээр ажлын хэсгийнхэн очиж ажиллажээ. Энэ үеэрээ ХАБЭА-н хууль, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрхэн мөрдөж ажиллаж байгаатай танилцлаа. 
Зарим байгууллагад тогтмол дагаж мөрддөг байгууллагын дотоод журам  байхгүй байгаа зэрэг дутагдалтай зүйл байсныг ажлын хэсэг онцолж байна. Цаашид аяны хүрээнд гарын авлага материал бэлтгэн тараах, сургалт сурталчилгаа, уулзалт ярилцлага хийх, АХА тэмцээн зэргийг зохион байгуулахаас гадна эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгож, ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудалд анхаардаг арга туршлагатай болгох тал дээр байгууллагуудад тогтмол хяналт тавьж хамтран ажиллах юм байна.
Д.Мишигсүрэн
Related news