Өсвөрийн аварга шалгаруулах спорт аяллын тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-20 20:03:44
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өсвөрийн аварга шалгаруулах спорт аяллын тэмцээнийг энэ сарын 29-нд зохион байгуулах ажээ. Энэхүү тэмцээнд 1999 оноос өмнө төрсөн хүүхдүүд оролцох эрхтэй бөгөөд аймгийн төв "Ажнай" талбайгаас гарч 6 км замыг явганаар туулах юм. Спорт аяллын туршид багууд спортын төрлүүдээр авхаалж самбаагаа сорьж шилдгүүдээ шалгаруулах аж. 
Нэг багт гурван эрэгтэй, гурван эмэгтэй нэг дасгалжуулагч байх бөгөөд майхан, багийн таних тэмдэг, луужин, газрын зураг зэрэг 17 төрлийн зүйлийг бэлтгэх шаардлагатай юм байна. 
Тэмцээнд уулын оргил булаах, буухиагаар өрсөлдөхөөс гадна багийн сахилга бат, хувцасны жигдрэлт, хүртэл хамаарах ажээ. Биеийн тамир спортын газраас зохион байгуулж буй уг тэмцээнд хүүхэд залуусыг өргөнөөр оролцохыг уриалж байна. Сүүлийн жилүүдэд тус аймагт явган аяллын спортыг эрчимтэй хөгжүүлж байгаа билээ. 
Д.Мишигсүрэн
Related news