Хонгорын дугуйчид хаврын эхний аяллаа маргааш хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-21 09:00:11
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хонгорын дугуйчин клуб, Баянхонгор аймгийн Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба хамтран энэ сарын 22 буюу бямба гаригт "Урин хавар" унадаг дугуйн аяллыг зохион байгуулахаар болжээ.
Аялал Баганат талбайгаас эхлэх бөгөөд Түйн голын гүүр-Хар хорхойт рашаан-Угалзын даваа хүрээд буцах маршруттай. Аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд нээлттэй тус аялалд явахыг хүсэгчид унадаг дугуйныхаа бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг сайтар хангасан байна. Дугуйн насос, нөхөөс, цавуу гэх зэргийг бэлтгэсэн байх шаардлагатайг анхааруулав.
Нийтийн биеийн тамир, спорт дугуйн аялалыг хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан нийтэд түгээн дэлгэрүүлэх, байгууллага, хамт олны амралт, ажлын уялдаа холбоог сайжруулахад аяллын зорилго оршиж буйг зохион байгуулагчид нь хэлж байна. 
                                                                                                                                                                           Б.Мөнхзул
Related news