Бүх нийтээрээ өглөө эрт гүйж эхлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-21 13:11:56
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Сэврэй сумынхан энэ сарын 17-оос бүх нийтээрээ өглөө эрт гүйж эхлээд байна. 
Зургаадугаар сарын 17 хүртэл хүртэл үргэлжлэх энэхүү иргэдээ хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх гүйлтэнд сумын нийт иргэд талархан хамрагдаэж байгаа ажээ. Тус сум нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Эртэч Сэврэй" аяныг  4дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэхүү аяны хүрээнд "Гүйлт бол дасгалуудын хаан" уриан дор ийнхүү өглөөний гүйлтийг эхлээд байгаа ажээ. 
Өглөө бүрийн долоон цагаас сумынхан нийтээрээ гүйж байгаа бөгөөд гүйх нь цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчнөөс сэргийлэхээс гадна илүүдэл жин хасах, биеийн эсэргүүцлийг сайжруулах сайн талтай ажээ. 
Энэхүү ажлыг тус сумын ЗДТГ-аас санаачлан хэрэгжүлж байгаа юм.
Д.Мишигсүрэн

Related news