Авто машины парк шинэчлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-21 18:47:04
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Баян-Овоо сумын төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээний автомашинд парк шинэчлэл хийлээ. 
Сумын Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөр, Нийгэм эдийн Засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн 41, 67 дугаар заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төрийн анхан шатны үйлчилгээг малчид, ард иргэдэд ойртуулах зорилгоор Харзаг багийн Засаг даргын албан хэрэгцээнд УАЗ Фургон маркийн автомашиныг өгчээ.
Мөн 
 сумын Засаг даргын тамгын Газарт нэг УАЗ Фургон маркийн  автомашиныг өнөөдөр сумын Засаг дарга О.Мандахбаяр гардуулан өгсөн байна. Төрийн захиргааны анхан шатны байгууллагуудын тээврийн хэрэгсэлд парк шинэчлэлт хийгдсэнээр малчид, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, саадгүй, тогтмол үзүүлэх нөхцөл боломж бүрдлээ гэж тэд үзсэн байна. 
Д.Мишигсүрэн
Related news