Энэтхэгийн 101 настай тамирчин 100 м-ийн гүйлтэд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-04-25 09:11:30
ОКЛЕНД. /BBC/. Шинэ Зеландын Окленд хотод зохион байгуулагдсан Дэлхий мастеруудын спортын наадмын 100 м-ийн зайн гүйлтийн тэмцээнд Энэтхэгийн хөнгөн атлетикийн тамирчин 101 настай Ман Каур түрүүллээ.

Тэрбээр 100 метр зайг 1 минут 14 секундэд туулсан бөгөөд өөрийн насны ангилалд өрсөлдсөн цорын ганц тамирчин байв.


Түүнийг Шинэ Зеландын сэтгүүлчид “Чандигархаас ирсэн гайхамшиг” гэж нэрлэжээ.

Тэрбээр өөрийн хүү Гүрдевийн хамт 93 насандаа хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн ба тус тэмцээнд оролцохоосоо өмнө эмнэлгийн шинжилгээг хийлгэж зөвшөөрөл авчээ.


Х.Сарнай 


 
Related news