Улаанбаатарт 0 хэм байна
ЛАВЛАГААИхэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр цас орно.
Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 0 градус орчим байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.