“Говийн чоно 2017”-г зохион байгуулах ажлын хэсэг Өмнөговьд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-26 10:14:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Говийн чоно 2017”-г зохион байгуулах ажлын хэсэг Өмнөговьд ажиллаж байна.

ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг тавдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.

Тус ажлын хэсгийнхэн бэлтгэл ажилтай танилцан мал эмнэлэг, хүн эмнэлэг хээрийн байруудыг хэрхэн бэлтгэсэн, дадлага сургуулилтыг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаатай тус ажлын хэсэг биечлэн танилцаж, заавар зөвлөгөө өглөө.
Мөн аймгийн удирдлагууд хэлтэс, агентлагийн дарга нар болон бусад албан байгууллагуудын ажилтан алба хаагчдыг онцгой ач холбогдол өгч оролцохыг үүрэг болголоо. Энэхүү дадлага сургуулилт нь ямар нэгэн гэнэтийн 
гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой төдийгүй орон нутагт анх удаа буюу Өмнөговьд зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Одоогоор “Говийн чоно-2017”-д 10 орны 200 гаруй ажиглагч, алба хаагчид оролцохоо мэдэгдээд байна.

Д.Мишигсүрэн


Related news