Төгсөх ангийнханд “Шинэ алхам-2017” ном гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-26 14:55:30
Ховд/МОНЦАМЭ/ Төгсөх ангийн сурагчдад зориулан УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтоос сургуулиа амжилттай төгсөж, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих Шинэ алхам төв ТББ, УИХ-ын гишүүн О.Батнасантай хамтран Шинэ алхам-2017 гарын авлага, хөтөч номыг гаргажээ.
Шинэ алхам-2017 гарын авлага, хөтөч номыг Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар анги төгсөж байгаа 175 сурагчид гардуулан өглөө.  Энэ үеэр сурлага, урлаг, спортоор бусдыгаа манлайлж суралцсан тус аймгийн 7 сургуулийн төгсөх ангийн 14 шилдэг сурагчийг шагнасан юм. Монголын хүүхдийн ордны Эрдэм алтан медалиар 1 дүгээр сургуулийн 12"г"ангийн сурагч В.Энхтуул, 3 дугаар сургуулийн 12 "а"ангийн сурагч Г.Төмөрсүх, Цаст-алтай сургуулийн 12"а" ангийн сурагч А.Марал-Оч, Цаст-алтай цогцолбор сургуулийн 12"б" ангийн сурагч Б.Отгонцэцэг, Прогресс сургуулийн 12"б" ангийн сурагч Ч.Хурцболд, 6 дугаар сургуулийн 12"а "ангийн сурагч Б.Нямцолмон, 7 дугаар сургуулийн 12 ангийн сурагч П.Отгонмандах Монголын сурагчдын холбооны тэргүүний сурагчаар 1 дүгээр сургуулийн 12"в "ангийн сурагч В.Амгаланбаатар, Прогресс сургуулийн 12"а" ангийн сурагч Б.Гантогтох Спортлог сурагчаар 3 дугаар сургуулийн 12"г "ангийн сурагч Б.Буяндалай, Шилдэг төгсөгчөөр 6 дугаар сургуулийн 12"а" ангийн сурагч Д.Хишигдэлгэр, 7 дугаар сургуулийн 12"б "ангийн сурагч Л.Ариунзаяа нарыг тус тус шагнасан байна.
Дээрх үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн БСУГ -ын дарга М.Пүрэвхүү нарын албаны хүмүүс оролцлоо.
А.Бямбасүрэн

 

Related news