Сонгуулийн хороонд туршлагатай төрийн албан хаагчид ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл\ МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна. Тус хорооны даргаар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Ган-Очир, нарийн бичгийн даргаар Дэлгэрмөрөн шишхэд голын сав газрын захиргааны дарга Ц.Оюунцэцэг нар ажиллах юм.
Аймгийн сонгуулийн хорооны гишүүд 3-12 удаагийн сонгуульд ажилласан мэргэшсэн, туршлагатай хүмүүс байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулна гэдгийг Х.Ган-Очир хэлж байлаа. Мөн орон нутаг буюу сумын сонгуулийн хороонд ажиллах төрийн албан хаагчид ч гэсэн бүгд туршлагатай олон удаагийн сургалт хамрагдсан хүмүүс байгаа гэнэ.

Б.Гантуяа