Америкийн гэрэл зурагчин бүсгүй амиа алдаж буй агшнаа хальсанд буулгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын армийн зураглаач бүсгүй өөрөө болон түүнтэй хамт байсан 4 афган цэрэг дэлбэрэлтэнд өртөн амь насаа алдаж буй агшныг гэрэл зургийн хальснаа буулгасныг Америкийн зэвсэгт хүчний удирдлага олон нийтэд дэлгэсэн байна.
2013 оны 7 дугаар сарын 2-ны өдөр сургуулилт хийж байх үеэр тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 22 настай Хилда Клейтон болон Афганистаны армийн 4 цэрэг амь үрэгджээ. Энэ эмгэнэлт явдал Афганистаны зүүн нутгийн Лагхман мужид болсон байна.
Гэрэл зургуудын дотор гэрэл зургийн сэтгүүлзүйгээр Клейтонд шавь орон суралцаж байсан афган цэргийн авсан зургууд байсан бөгөөд энэ цэрэг мөн адил сургуулилтын үеэр амиа алдсан юм.
"Military Review" сэтгүүлд гэрэл зургуудыг нийтлээд, тайлбар болгож “Клейтон амиа алдсан нь эмэгтэй цэргүүд эрэгтэй цэргүүдийн нэгэн адил аюултай нөхцөл байдалд ажиллаж байгааг харууллаа” гэж бичжээ.
Гэрэл зургуудыг Клейтоны гэр бүлийнхний зөвшөөрлийг авсны үндсэн дээр сүлжээнд тавьсан бөгөөд “Клейтон АНУ-Афганистан хоорондын харилцааг бэхжүүлэх үйл явцыг баримтжуулахдаа өөрөө эрсдэлд орж байсныг харууллаа” гэж дурдсан байна.

АНУ-ын Жоржиа муж улсад төрсөн, дүрст мэдээний мэргэжилтэн энэ залуухан бүсгийн дурсгалыг хүндэтгэн АНУ-ын Батлан хамгаалах яам түүний нэрэмжит гэрэл зургийн шагналыг бий болгожээ.
Хилда Клейтоны нэрэмжит “Spc Hilda Clayton Best Combat Camera award” шагналыг хүртэхийн тулд цэргийн гэрэл зурагчид 5 өдөр үргэлжлэх биеийн хүчний болон мэргэжлийн ур чадвар шаардсан шалгалтуудыг давах ёстой юм.
Армийн гэрэл зурагчин гэдэг бол цэрэг эрсийн амьдрал, дайны үед хүний амь нас хэрхэн золиослогдож буйг харуулдгаараа онцлог мэргэжил билээ.

Х.Сарнай