Мосулын сургууль руу пуужингаар харвасны улмаас 81 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-05 10:10:14
АНКАРА./TASS/. Иракийн Мосул хотын баруун дүүрэгт орших нэгэн сургууль пуужингийн довтолгоонд өртжээ. Довтолгооны улмаас 81 хүн амиа алдсан тухай “Anadolu” агентлаг Иракийн аюулаас хамгаалах албаны эх сурвалжийг  иш татан мэдээллээ.

“Лалын улс” бүлэглэлийн зэвсэгт этгээдүүдийн хяналтанд байдаг Мосул хотын баруун хэсэгт орших Эль-Вела сургууль руу пуужингийн цохилт өгсөн байна. Амиа алдсан хүмүүсийн 34 нь эрэгтэй, 28 эмэгтэй, 18 нь хүүхэд байжээ. Эдгээр хүмүүс Иракийн цэргүүд болон "Лалын улс" бүлэглэлийнхний хооронд үргэлжилж буй байлдаанаас дайжин, дээрх сургуулийн байранд толгой хоргодож байжээ.

Байлдагч талуудын аль нь сургууль руу дайрсан нь тодорхойгүй байна.
 
О.Барс 

 


Related news